Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно
Засгийн газрын хуралдаанаар хүүхэд асрамж, халамжтай холбоотой дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал: “Өнөр бүл” хүүхэд асрамжийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “10-р цэцэрлэг”, “Эрдэм” асрамж халамжийн төвүүдэд тулгарсан барилга байгууламжийн асуудлыг ирэх ондоо багтаан шийдэхээр болсон байна.
Харин Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлыг ОУВС-тай дахин зөвшилцөнө гэлээ. Мөн өнгөрсөн 4, 5 дугаар сард олгогдож амжаагүй байсан хүүхдийн мөнгийг энэ сарын мөнгөтэй хамт олгоно. Гэхдээ нийт хүүхдийн 80 хувьд нөхөж олгохоор болсон байна.