“Таны карт, таны тасалбар” аяны сүүлийн хоёр азтан хөлбөмбөгийн ДАШТ үзэх батламжаа гардан авлаа
ХААН Банкнаас хөлбөмбөгийн ДАШТ-ийг тохиолдуулан орон даяар зарласан “Таны карт, таны тасалбар” картын урамшуулалт аяны хоёр дахь сарын буюу сүүлийн хоёр азтан зургадугаар сарын нэгний Баасан гаригт МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон билээ.
“Таны карт, таны тасалбар” картын урамшуулалт аяны хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтыг дэргэдээс нь үзэх азтай харилцагчдаар тодорсон Улаанбаатар хотын харилцагч Д.Ганхолбоо, Б.Одзаяа нар батламжаа гардан авлаа.
Тус аян дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал орон даяар үргэлжилсэн бөгөөд сар бүр ХААН Банкны бүх төрлийн ВИЗА картаа ашиглан ХААН Банкны карт уншигч ПОС машин дээр 300,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр гүйлгээ хийсэн эсвэл гадаад улсад картаараа 300,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр гүйлгээ хийсэн харилцагчдаас нийт 4 азтай харилцагчийг тодрууллаа.
Ийнхүү дэлхий нийтээр чих тавин, амьсгаа даран хүлээдэг хөлбөмбөгийн ДАШТ-ийг дэргэдээс нь үзэж, хөлбөмбөгийн хасаг шигшээн гайхалтай тоглолтуудыг цаг алдалгүй үзэх эрхтэй болсон харилцагчиддаа баяр хүргэе.