Б.Түмэнцэнгэл: Төвбанкны алдагдлыг бууруулах нь олон эерэг нөлөөтэй

Б.Түмэнцэнгэл: Төвбанкны алдагдлыг бууруулах нь олон эерэг нөлөөтэй

Монголбанкны санхүүгийн аудитлагдсан тайлангаар Төв банк 2017 онд 176 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, хуримтлагдсан алдагдал буурч 2.8 их наяд төгрөг болсон байна. Төв банкны ашиг алдагдлыг тойрсон сэдвээр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа.

Монголбанк 2012-16 онд 3 их наяд төгрөгийн алдагдал хуримтлуулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Нөгөө талаас бодлогын байгууллага учраас үйл ажиллагааны ашиг алдагдлыг чухалчлах ёсгүй гэсэн маргаан ч бий. Энэ асуудлыг аль өнцгөөс харах нь зүйтэй вэ?

Төв банк хуулиар ногдуулсан үндсэн зорилтуудаа биелүүлэхээр ажилласны үр дүнд тайлан тэнцлийн бүтэц нь актив болон пассив талдаа хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийн тусгал болдог зүйл нь өөрөө ашиг алдагдал юм. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого хэрэгжүүлэх явцдаа валютын нөөцөө хэрхэн удирдсан, үнэт цаас болон үнэт металлын ямар арилжаа хийсэн, санхүүгийн бусад ямар хэлцлүүд хийн өр авлага үүсгэсэн бэ гэдгийн илэрхийлэл гэж ойлгож болно. Тэгвэл ямар үед алдагдал үүсдэг вэ гэдэг чухал асуулт. Ердийн үед төв банкны үйл ажиллагаа ашигтай байх схемтэй байдаг, харин зарим үед үндсэн зорилгын биелэлт хангагдахгүй байх эрсдэлээс сэргийлэхийн тулд нэмж бодлогын зардал гаргаснаар Төв банк алдагдалтай болох үе ч бий. Үүнийг эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад төлж буй зардал гэдэг утгаар нь нийгэм хүлээн зөвшөөрдөг. Учир нь инфляци хэт өндөр, эсвэл санхүүгийн систем тогтворгүй байвал иргэд болон аж ахуйн нэгжүүд татвар, худалдан авах чадвар, алдагдсан боломж хэлбэрээр хавьгүй их зардал төлөх болно. Иймд Төв банк тухайн нэг жил ашигтай эсвэл алдагдалтай байна гэхээсээ хуулиар заасан үндсэн үүрэг болох үнийг тогтвортой байлгах, санхүүгийн системийг тогтвортой байлгах зорилго хэр сайн биелж байна вэ гэдэгт илүү ач холбогдол өгдөг. Гэхдээ энэ нь Төв банкны алдагдал хязгааргүй өсч болно гэсэн үг биш. Алдагдал хуримтлагдсаар хэт өндөр болоод ирвэл энэ нь мөнгөний бодлогод итгэх итгэлийг сулруулж, бодлогын үр дүнг бууруулах эрсдэлтэй. Цаашлаад санхүүгийн эмзэг байдлаасаа болж төв банкны хараат бус байдал алдагдах хүртэл эрсдэл учирсан жишээ олон улсад цөөнгүй.

-Тэгвэл Монголбанк 2017 онд 176 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг хэрхэн дүгнэх вэ?

2012 оноос хойш 5 жил дараалан алдагдалтай ажиллаж ирсэн тренд эргэсэн гэдэг утгаараа энэ бол маш чухал эерэг өөрчлөлт. Хэрэв өсөх тренд цаашид үргэлжилвээс эргээд татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсвөөс алдагдлыг хаах шаардлага үүсч болзошгүй. Үгүй бол мөнгөний бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж эдийн засгийн таагүй орчин үүсэх эрсдэлтэй. Энэ 2 хувилбарын аль ч тохиолдолд ирээдүйд татвар төлөгчдөд дарамт болох эрсдэлтэй гэсэн үг. Иймд алдагдлыг бууруулах алхам нь Төв банкны хараат бус байдлыг баталгаажуулах, мөнгөний бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй байлгахын тулд хийж байгаа зүйл гэж ойлгож болох юм. Ингэснээр урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой байдалд ч, нийтийн эрх ашигт ч, иргэдийн амьжиргаанд ч чухал эерэг нөлөөтэй байх болно.

- Монголбанкны алдагдлын том бүрэлдэхүүн хэсэг нь төсвийн шинж чанартай хөтөлбөрүүд, тэдгээртэй холбоотой төгрөгийн ханшийн сулралтын нөлөө байдаг. Үүнийг мөнгөний бодлого үндсэн зорилтоосоо хазайгаад, Засгийн газрын хийх ёстой зүйлийг хийснээс үүдэлтэй алдагдал гэж олон улсын байгууллагууд, хөндлөнгийн шинжээчид дүгнэдэг нь ямар учиртай вэ?

Өнөөдөр олон улсад төв банкийг засгийн газраас зориуд салгаж, үндсэн үүргийг нь “үнийн тогтвортой байдал” гэж хуулиар маш тодорхой зааж өгч, инфляцийг нам бөгөөд тогтвортой байлгах ажлыг хариуцуулдаг жишиг тогтсон байна. Эндээс төв банк эдийн засагт илүү хувь нэмэр оруулж болохгүй юу гэдэг асуулт гарч ирэх байх. Үүний цаана “төв банк засгийн газраас хараат бус байснаар улс орон давхар төсөвтэй мэт байхаас сэргийлж, мөнгөний үнэ цэнэ хадгалагдана” гэдэг логик явж байгаа. Амьдрал дээр харахад ч хараат бус, зорилго нь тодорхой төв банктай орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд илүү сайн байдаг. Тухайлбал, инфляци нам бөгөөд тогтвортой хадгалагдаж, дундаж өсөлт өндөр, ажилгүйдлийн түвшин бага байх гэх мэт. Харин энэ жишгээс зөрж, засгийн газар нь улсын төсөвтөө суулгаад хэрэгжүүлэх ёстой төсөл хөтөлбөрүүдийг төв банкууд санхүүжүүлснээр эдийн засагтаа туслах биш, эсрэгээрээ хүндрэлд хүргэчихсэн тохиолдол их. Мөнгө хэвлэх эрхтэй институци нь хэт их төсвийн шинж чанартай зүйл хийгээд эхлэхээр засгийн газраасаа хараат бус болсон гол шалтгаанаа үгүй хийнэ гэсэн үг. Энэ үед “Төв банк засгийн газрын кассын машин боллоо” гэж шүүмжилдэг. Ялангуяа хөгжиж буй орнуудад төв банк төсвийн шинж чанартай хөтөлбөрүүд рүү хэт ороод эхлэхээр эдийн засагтаа тус болохоосоо ус болсон бодит жишээ их байдаг учраас л үүнээс сэргийлэхийг анхааруулдаг. Дэлхийн маш олон улс орон, тэр дундаа 80-90 онд Латин Америкийн олон орон энэ алдааг хийсэн. Төв банкны санхүүжүүлсэн төслүүд түр зуур эдийн засгийг өсгөж, ажлын байрыг нэмэгдүүлдэг ч эцэстээ их хэмжээний мөнгөний нийлүүлэлт нь ханшийг огцом сулруулах, инфляцийг хөөргөдөх, өрийн дарамтыг нэмэгдүүлэх, банк санхүүгийн системд чанаргүй зээлийг өсгөх зэрэг таагүй үр дүн авчирсан байдаг. Иймд өнөө үед мөнгөний бодлого хүүгээр дамжуулан эрэлтэд нөлөөлөх, улмаар үнийн тогтвортой байдлыг хангах явдал нь эдийн засагтаа оруулах хамгийн том хувь нэмэр гэж үздэг болсон.

-АНУ, Япон, Европ гээд гол эдийн засгуудад төв банкууд 2008 оны хямралаас хойш төсвийн шинж чанартай гэж хэлж болохоор маш хүчтэй тэлэх бодлого явуулж, эдийн засгаа мөнгөний зөөлөн бодлогоор дэмжсэн шүү дээ. Тэд ямар бодлого хэрэгжүүлсэн бэ?

2008 оны Лиман шок (Lehman shock)-ын дараа дэлхийн олон оронд санхүүгийн систем хүчтэй доргилт мэдэрч, улмаар бодит эдийн засагт нөлөөлснөөр өсөлт хасах руу орон, эрэлт саарч дефляцийн эрсдэл үүсч, хөрөнгө оруулалтууд татран, ажилгүйдэл хурдтай нэмэгдэж байсан. Тухайлбал, Америкт ажилгүйдэл 10% хүрч, Евро бүсэд Испани, Португали зэрэг зарим орнуудад 20-30% хүрч байсан. Гэтэл тэр үед ихэнх улс орнууд эдийн засаг таатай байх үед хуримтлал үүсгээгүй, өрийн хэмжээ их,  төсөв талаасаа орон зайгүй болчихсон байсан. Иймд төв банкууд “only game in town” буюу эдийн засгийн ганц найдвар болж үлдсэн. Энэ үед АНУ, Япон, Европ, Англи гээд бүх л гол төв банкууд хүүгээ бууруулж, түүхэн доод түвшин 0% орчимд аваачсан ч эдийн засагт дорвитой эерэг өөрчлөлт гарахгүй л байсан. Ингээд уламжлалт хэрэгсэл болох бодлогын хүү цааш явах газаргүй болсон тул төв банкуудад шинэ хэрэгсэл хэрэгтэй байсан. Улмаар уламжлалт бус арга руу шилжиж, балансаа тэлж санхүүгийн байгууллагуудын тайлан тэнцэл дээрх үнэт цаасуудыг эрчимтэй худалдаж авч эхэлсэн. Ингэснээр санхүүгийн байгууллагуудын хөрвөх чадвар сайжирч, эдийн засаг руу мөнгө гарах ёстой байв. Уламжлалт бус энэ бодлого хямралын дараа эдийн засгийг тогтворжуулахад үр дүнгээ өгсөн ч, өсөлтийг бий болгоход үр дүн муутай байв. Хэт зөөлөн бодлого хямралаас хойш 10 орчим жил үргэлжилснээр оло улсад хөрөнгийн зах зээл дээр хөөсрөлийг бий болгохоос гадна өрхийн, хувийн секторын, засгийн газрын өрийг түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүргэлээ. Эдгээр нь эргээд дараагийн дэлхийн хямралын үндэс болох өндөр эрсдэлтэй гэгдэж байна. Тийм ч учраас АНУ-ын төв банк 3 үе шаттай хэрэгжүүлсэн уламжлалт бус зөөлөн бодлогоосоо 2014 оноос эхлэн алгуур гарч, 2017 оны 10-р сараас эхлэн балансаа хумих чиглэлд шилжлээ. Европын төв банк гэхэд сард худалдаж авдаг үнэт цаасны хэмжээгээ 60 тэрбум еврогоос 30 тэрбум болгож 2 дахин багасгаад байна.

-Хөгжсөн орнуудад төв банкууд уламжлалт бус бодлогоосоо алгуур гарч байна. Монголбанк ч уламжлалт бус бодлогуудаа үндсэнд нь зогсоосон. Тэнд хэрэгжсэн уламжлалт бус бодлого манайд хэрэгжсэн бодлогоос ямар ялгаатай вэ?

Үндсэндээ 2 том ялгаа бий. Эхнийх нь, хөгжсөн орнуудын төв банкуудын нийлүүлсэн валют болон төгрөгийн хөрвөх чадварын хооронд маш их ялгаа бий. Хямралаас хойш гол төв банкууд уламжлалт бус бодлогын хүрээнд 8 триллион орчим ам.долларыг зах зээлд нийлүүлсэн. Ам.доллар, йен, евро, фунт стерлинг гээд хөрвөх чадвар өндөртэй эдгээр валютыг дэлхийн эдийн засаг харьцангуй их хэмжээгээр шингээгээд авчих боломжтой. Харин ихэнх жижиг улс орнуудын мөнгөн дэвсгэртүүд, тухайлбал төгрөг бол тийм биш. Төлбөрийн тэнцэл, валютын нөөцтэй уялдаагүй ихээр нийлүүлэх нь үнэ цэнэд нь шууд сөргөөр нөлөөлдөг. Хоёрдугаарт, хөгжсөн орнуудад Төв банкны уламжалт бус бодлого зах зээлийн зарчмаар хэрэгжсэн тул эдийн засагтаа огцом савлагаа үүсээгүй. Төв банкууд нээлттэй зах зээлийн үйл ажиллагаагаар зах зээлд оролцоод, санхүүгийн байгууллагууд цааш нь зах зээлийн зарчмаараа ажиллаад, эрсдэлээ хуваарилаад явсан. Үүнтэй харьцуулахад, жишээ нь манайд ДНБ-ийн 20% давсан хэмжээтэй, зах зээлийн хүүгээс хямд ипотекийн зээл хэрэгжиж эхлэхэд нийлүүлэлт хангалтгүй байсан тул байрны үнийн огцом хөөсрөл явагдсан. Барилгын материалын импорт хурдтай нэмэгдэж, төлбөрийн тэнцлийн хүндрэл үргэлжилж, энэ нь ханшид том дарамт үүсгэсэн. Ханшийг тогтвортой байлгахын тулд их хэмжээний интервенци хийгдэж валютын нөөц шавхагдсанаар сүүлдээ Төв банк өрөөр нөөцөө бүрдүүлж, цэвэр нөөц хасах утгатай болсон. Ийнхүү төгрөгийн ханшийг тодорхойлох чухал фундамент нь суларснаар ханш 1300-аас  2500 болж 2 дахин унах суурь нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг. Ханшийн огцом савлагаа нь аж ахуй нэгжүүдийн бизнес, валютын зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж, санхүүгийн систем, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдалд ч эрсдэл учирснаар хүссэн хүсээгүй хөтөлбөрүүдийг хязгаарлахад хүрсэн. Энэ нь эргээд барилгын салбарт уналтыг үүсгэж, зах зээл дээр борлуулалтгүй маш олон байр үлдсэн. Байр авсан иргэдийн хувьд ч энэ хугацааны байрны үнийн өсөлт, ханшийн уналтыг тооцоод үзэхээр хямд зээл нь цаанаа ямархуу өртөгтэй байсан бэ гэдэг ойлгогдоно. Эдийн засагт ер нь үнэгүй зүйл гэж үгүй. Иймд бид хямд гээд байгаа зүйл маань цаанаа ямар өртөгтэй вэ гэдгийг бодох л хэрэгтэй. 

-Уул нь ипотек, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт арга хэмжээ нь эдийн засгийг уналтаас сэргийлж зөөлөн газардуулсан, олон айлыг орон сууцтай, ажлын байртай болгосон гэдэг шүү дээ?

Моргежийн зээл гэдэг өөрөө мэдээж сайн зүйл. Хувь хүнийг санхүүгийн сахилга баттай болгохоос гадна өндөр дүнтэй зардлыг цаг хугацааны турш хуваарилж хөрөнгөтэй болох боломж юм. Монгол хүн орон сууцтай болоход зайлшгүй байх шаардлагатай тогтолцоо гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Харин үүнийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх сайн төлөвлөгөө, оновчтой схем байх хэрэгтэй. Учир нь эдийн засагт аливаа зүйл цаанаа зардалтай тул үр ашигтай байлгах үүднээс оновчтой төлөвлөлт маш чухал. Ингэхгүй тохиолдолд нийгэмд маш их зардал бий болдог нь харагдсан. Ипотекийн зээлийн хувьд Монголбанк одоо их хэмжээгээр төгрөг нийлүүлж санхүүжүүлэхээ больсон. Энэ нь хэдийгээр богино хугацаандаа зээлийн хүртээмжийг бууруулсан хэдий ч, зээлийн эргэн төлөлтөөс гадна тодорхой хэмжээний санхүүжилтийг улсын төсөвт суулгаад явж буй тул илүү тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх боломжтой хувилбар юм. Өмнөх туршлага, зарим алдаанууд олон сургамжийг бидэнд өгсөн. Тэгэхээр бид өнгөрсөн зөв байсан уу, буруу байсан уу гэдэг дээр төвлөрвөл одоо цагаа үрж, илүү сайн ирээдүйг бүтээх боломжоо алдана л гэсэн үг. Иймд Монголбанк өнгөрснөөс сургамж аваад хууль эрх зүйн орчноос эхлээд, өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтдаа шаардлагатай шинэчлэлт сайжруулалтуудыг хийгээд явж байна.

Эх сурвалж : Монголбанк

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419