Компаниуд 1 сая төгрөг хүртэлх дүнтэй гүйлгээний системд оролцох боломж бүрдэнэ

Компаниуд 1 сая төгрөг хүртэлх дүнтэй гүйлгээний системд оролцох боломж бүрдэнэ

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай Монголбанкинд “Төлбөрийн системийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ярилцлаа.

-Монголбанк төлбөрийн системийн шинэ систем нэвтрүүлэхээр боллоо гэж мэдээлсэн. Чухам ямар шинэчлэлт хийгдэх гэж байна вэ?

-Бид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хийгдэж байгаа томоохон шинэчлэлт нь одоо Монгол Улсад ашиглагдаж байгаа банк хоорондын 1 сая төгрөг хүртэлх гүйлгээний систем буюу бага дүнтэй төлбөрийн системийн чанарыг улс орнуудад сүүлийн үед  нэвтрүүлж байгаа стандарт руу шилжүүлэхээр зорьж байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэ системийг 100гаруй төв банк амжилттай ашиглаж байна.  Өнгөрөгч пүрэв гарагт банк хоорондын бага дүнтэй төлбөрийн системийг сольж, автомат клиринг хаус буюу АСН+ системийг нэвтрүүлэхээр гүйцэтгэгч компанитай гарын үсэг зурлаа. Системийг нийлүүлэх, нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахын тулд олон улсын нээлттэй тендерийг зохион байгуулсан. Шалгаруулалтын үр дүнд Америкийн нэгдсэн улсын Монтран корпораци шалгарлаа. Монтран корпораци нь дэлхийн 17-н улсад АСН+ системийг амжилттай нэвтрүүлсэн, төлбөрийн системийн шийдэл хөгжүүлэгч дэлхийн томоохон компаниудын нэг. АСН+ систем нэвтрүүлэх төслийг 2018 оны тавдугаар сараас 2019 оны наймдугаар сарын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.

- Тэгэхээр энэ систем хэрэглэгчдэд ямар давуу байдлыг бий болгох юм бол?

-ACH+ системийг нэвтрүүлсэнээр бага дүнтэй төлбөр тооцооны одоогийн үйл ажиллагаа алдагдахгүй бөгөөд өөрөөр хэлбэл иргэд, аж ахуй нэгж, банк хоорондын кредит шилжүүлгийн төлбөр тооцоог 7 хоног 24 цагийн турш тасралтгүй, хурдан шуурхай, бодит цагийн горимоор буюу гүйлгээ хийгдсэн даруйд хүлээн авагчийн дансанд мөнгө нь орох үйл ажиллагаа хэвээр байна. Түүнийг улам сайжруулж байгаа хэрэг. Шинэ системийг нэвтрүүлсэнээр үндэсний төлбөрийн системд хэд хэдэн шинэчлэл, төлбөрийн үйлчилгээний боломж бүрдэнэ. Тухайлбал, юуны түрүүнд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний мэдээллийг санхүүгийн мэдээллийн олон улсын ISO20022 болон дансны нэгдсэн IBAN стандартын дагуу дамжуулж, боловсруулдаг болно гэдэг бол том давуу тал. Учир нь банкуудын дансны мэдээллийн давхардал арилж, Монгол Улсад ашиглах дансны мэдээлэл нэгдсэн нэг бүтэцтэй болно. Мөн гүйлгээний төрөл, мэдээллийн бүтэц илүү баялаг болох юм.  Дээр нь системд оролцогч нь нэг удаагийн гүйлгээгээр хэд ч бай хамаагүй олон зуун гүйлгээний мэдээллээ нэг дор багцлаад АСН+ системд дамжуулах, хүлээн авах боломжтой болно. Одоогийн систем гүйлгээг нэг нэгээр нь хүлээн авч, боловсруулж байгаа шүү дээ. Харин шинээр нэвтрүүлэх гэж байгаа багц төлбөр тооцоо нь системийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгоно. Үүнээс гадна банк хооронд дебит шилжүүлгийн багц гүйлгээ дамжуулах боломж бүрдэнэ. Ингэснээр банк хоорондын гүйлгээний төрөл зүйл, төлбөрийн системийн үр ашигтай байдал нэмэгдэх юм.

-Янз бүрийн үйлчилгээний төлбөрийг цахимаар шийдэх шаардлага байдаг шүү дээ. Энэ төрлийн үйлчилгээг хөнгөвчилж, хялбаршуулах боломж байгаа болов уу?

-Үүнийг шийдэх боломж бас бий. Эцсийн хэрэглэгч мобайл банк, интернет банкны үйлчилгээ ашиглан байрны төлбөр, гар утасны хэрэглээний төлбөр гэх мэт төлбөрөө шууд төлөх боломж бүрдэнэ. Тийм болохоор хэрэглэгчдийг эрсдэлээс хамгаалах механизмыг хэрэгжүүлж, санхүүгийн дэд бүтцийн суурь зарчмууд хангагдана. Бас тоон гарын үсгийн PKI системтэй холбогдож ажилласнаар АСН+ системээр дамжих хэрэглэгчийн дансны дугаар, бусад гүйлгээний мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалт сайжирна. Цаашид банкнаас бусад байгууллага, томоохон аж ахуй нэгж, цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэгч байгууллага, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага АСН+ системд шууд холбогдож, төлбөр тооцоог дамжуулах боломж бүрдэнэ.

-Тэгвэл одоо ашиглагдаж байгаа төлбөрийн систем маань хэр найдвартай үйл ажиллагаатай юм бэ?

-Дээр би хэлсэн одоогийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр шинэ системийг нэвтрүүлэх давуу талтай. Техник технологи нь цаг үеээ дагаж улам боловсронгуй болж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цагийг хэмнэдэг болж байна шүү дээ. Гар утас байнга л шинэчлэгддэгтэй адил гэж ойлгох хэрэгтэй юм болов уу. Түүнтэй л адил. Одоо бидний ашиглаж байгаа бага дүнтэй төлбөрийн систем нь гүйлгээг 24 цагийн турш тасралтгүй дамжуулах горимтой. Мэдээж, цаг тухай бүрт нь шуурхай дамжуулдаг. Гэхдээ, одоогийн ашиглаж байгаа системийн сул тал нь төлбөрийн системийн оролцогчдыг эрсдэлээс хамгаалах механизм дутмаг, зөвхөн кредит шилжүүлгийн гүйлгээ дамжуулдаг. Мөн нийгмийн халамжийн хүүхдийн мөнгө эсвэл НӨАТ-ын буцаан олголт гэх мэт гүйлгээг дамжуулах үед системийн ачаалал ихсэх, үйл ажиллагаанд доголдол үүсэх зэрэг асуудлууд үүсдэг л дээ.

-Одоогоор манай улс төлбөрийн системд ашигдаж байгаа технологиуд болон гүйлгээний сүүлийн үеийн тоонуудаас ярилцлагын төгсгөлд сонирхуулна уу?

-Бага дүнтэй төлбөрийн системээр кредит шилжүүлэг, интернэт банк, мобайл банкны төлбөр тооцоо, харин төлбөрийн картын системээр АТМ, ПОС, цахим худалдан авалт буюу e-commerce болон төрийн үйлчилгээний зарим төлбөр тооцоог бодит цагийн горимоор хийж байна.  2017 оны байдлаар нийт 30 сая ширхэг 3.9 их наяд төгрөгийн бага дүнтэй гүйлгээ, 98 сая ширхэг 3.8 их наяд төгрөгийн картын гүйлгээ дамжсан бөгөөд системийн ачаалал ихтэй үед нэг минутад дунджаар 500 ширхэг гүйлгээ дамжиж байна.

Эх сурвалж : Монголбанк

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419